Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж дүнг аймгийн ажлын хэсэгт хүргүүллээ

2017-09-06

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

 САНАЛ АСУУЛГЫН ТАЙЛАН

 

2017.09.04

            Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг ард нийтээр хэлэлцүүлэн санал асуулга авах ажлын хэсгийг сумын ИТХ-ын даргаар ахлуулан 20 хүний бүрэлдэлхүүнтэй байгуулан 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж нийт 311 иргэн оролцож үүнээс 300 иргэн санал асуулгын хуудас бөглөсөн.

            Санал асуулгад оролцсон иргэдээс дараах саналуудыг гаргасан байна.

1.    Монгол Улсын Их Хурал

1-ийг дэмжсэн                      230                 дэмжээгүй                 70

2-ыг дэмжсэн                       234                 дэмжээгүй                 66

3-ыг дэмжсэн                       235                 дэмжээгүй                 65

4-ийг дэмжсэн                      233                 дэмжээгүй                 67

5-ыг дэмжсэн                       223                 дэмжээгүй                 77

6-г дэмжсэн                          224                 дэмжээгүй                 76

7-г дэмжсэн                          229                 дэмжээгүй                 71

ҮҮнээс:          Бүхэлд нь дэмжсэн             221

Бүхэлд нь дэмжээгүй         21

Санал:

·         Өөрчлөх шаардлагагүй

·         Хуралдаанд оролцсон гишүүдийн 51-ээс дээш хувийн саналаар хууль баталдаг байх

·         Монгол улсын Их хурлын гишүүд бүгд хуралдаандаа сууж хууль баталдаг байх

·         УИХ, аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийг хувь, тэнцүүлсэн эсвэл холимог, мажиратор системээр явуулж байхыг зааж өгөх

·          

 

2.    Монгол Улсын Ерөнхийлөгч

1-ийг дэмжсэн                      187                 дэмжээгүй                 113

2-ийг дэмжсэн                      170                 дэмжээгүй                 130

ҮҮнээс:          Бүхэлд нь дэмжсэн             170

Бүхэлд нь дэмжээгүй         139

Санал:

·         Нэг чиглэлээр олон хуулийн төсөл санаачлан их хугацаа авч байна гэж ойлгодог.

·         Ерөнхийлөгчийн эрх мэдэл онцой өндөр байх хэрэгтэй

·         Ерөнхийлөгч бүрэн эрхтэй байх

·         Засгийн газарт чиглэл өгч байх хэрэгтэй

·         Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна.

·         Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацааг 5-6 жил болгож хуульчлах

·         Ерөнхийлөгч бүрэн эрхийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгч болно.

·         УИХ-аас томилогдсон Засгийн Газар ажлаа хийж чадахгүй үед УИХ хариуцлага тооцож чадахгүй. Иймээс Ерөнхийлөгчийн дээрх 2 эрхийг хасч болохгүй

 

3.    Монгол Улсын Засгийн газар

1-ийг дэмжсэн                      240                 дэмжээгүй                 60

2-ийг дэмжсэн                      235                 дэмжээгүй                 65

3-ыг дэмжсэн                       209                 дэмжээгүй                 91

ҮҮнээс:          Бүхэлд нь дэмжсэн             146

Бүхэлд нь дэмжээгүй         149

Санал:

·         Үндсэн чиг үүргийн яамдын нэрийг зааж өгөхлөөр улс орны хөгжил өөрчлөлтөөс болж ойр ойрхон өөрчлөх шаардлага гарах вий

·         Үндсэн чиг үүргийн яаман дээр Аж үйлдвэрийн яамыг нэмж оруулах

·         Яамдыг цөөн тооны чанартай байлгах хэрэгтэй

·         Ерөнхий сайд огцорвол бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зөв

·         Яамдын тоог цөөн байлгах нь зүгээр

·         Засгийн газрын гишүүний 4-ний нэгээс илүүгүй нь УИХ гишүүн байх

·         Яамдыг заавал заах шаардлагагүй

 

4.    Төрийн алба

1-ийг дэмжсэн                      239                 дэмжээгүй                 61

2-ийг дэмжсэн                      234                 дэмжээгүй                 66

3-ийг дэмжсэн                      237                 дэмжээгүй                 63

Үүнээс:                       Бүхэлд нь дэмжсэн             181

                                    Бүхэлд нь дэмжээгүй         104

 

Санал:

·         Төрийн албан хаагч нар шударга үнэнч хуулиа дээдэлж ажилладаг байх

·         Төрийн захиргааны албан хаагчаас 4-5 хүн аймаг сумын хуралд нэр дэвшихээр оруулах

·         Төрийн албан хаагч нь ямар нэгэн улс төрийн шалтгаангүйгээр ажилдаа хариуцлагагүйгээр хандахгүй байх

·         Төрийн албаны тухай хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай

·         Төрийн албан хаагчды гнам бус хүнээр сонгох

·         Төрийн албан хаагчдыг 3-4 жил тутамд түвшин тогтоож солих шаардлагатай бол сольж байх

·         Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах

 

 

5.    Шүүх

            1-ийг дэмжсэн          240                 дэмжээгүй                 60

            2-ийг дэмжсэн          244                 дэмжээгүй                 64

            3-ийг дэмжсэн          246                 дэмжээгүй                 62

            Үүнээс:           Бүхэлд нь дэмжсэн             156

                                    Бүхэлд нь дэмжээгүй         70

Санал:

·         Шүүгчийн ажлыг нас хязгаарлахгүй чадвартай бол хийж болно.

·         Нас заах шаардлагагүй.

 

6.    Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай

1-ийг дэмжсэн                      229                 дэмжээгүй                 71

2-ийг дэмжсэн                      211                 дэмжээгүй                 89

Үүнээс:                       Бүхэлд нь дэмжсэн             123

                                    Бүхэлд нь дэмжээгүй         86

 

Санал:

·         Сумын Засаг дарга шууд томилох нь зөв

·         Сум, Багийн Засаг дарга нарыг иргэдээс сонгуулах нь зөв

·         Өөрчлөх шаардлагатай

·         Баг хорооны Засаг даргыг ард иргэдээр санал хураалтаар томилох

·         Сумдын Засаг даргыг иргэдээс шууд сонгох, багийн Засаг дарга нарыг улс төрийн албан хаагчийг өөрчилж үйлчилгээний албан хаагч болгох

 

Дээрх нэмэлт, өөрчлөлтүүдээс гадна гарсан саналууд:

·         Үндсэн хуулийг шинээр боловсруулж ард нийтээр хэлэлцүүлж санал авч шинэ хуулийн төсөл боловсруулан батлуулах хэрэгтэй.

·         Улсын Их Хурлын гишүүдыг хариуцлага алдаж сонгогчдын итгэлийг алдсан бол сонгогчид шууд эргүүлж татах асуудлыг тодорхой оруулах

·         Аймаг, сум, багийн  олонхийн саналыг тусган оруулах

·         Зарим сумдыг нэгтгэсэн байдлаар бүсчлэн хаягжуулах

·         Сум хоорондын хилийн маргаангүй болгох

 

 

АЖЛЫН ХЭСЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%