Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

ГОВИЙН БҮСИЙН СУМДЫН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2017-10-10

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГУЧИН-УС СУМ

“ГОВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ”-ИЙН ТАЙЛАН

 

 

Говийн бүсийн сумдын сургалт өдөрлөг 10 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж удирдах ба гүйцэтгэх албан хаагчид гэсэн 2 чиглэлээр сургалт явагдсан.

Сугргалтын зорилго: Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, арга зүй, мэдээллээр хангах, ажилчин албан хаагчдын уялдаа холбоог сайжруулах, байгууллагууд харилцан туршлага судлахад оршино.

Сургалтад Япон “Айзенка сан”-гийн төлөөлөгчид, аймгийн ЗДТГазрын удирдлагын хэлтсийн дарга Н.Энхцэцэг төрийн албан хаагчийн ёс зүй ба ашиг сонирхлын зөрчлийн харилцан хамаарал сэдвээр, аймгийн ЗДТГазрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Батсуурь Төрийн байгууллагын мэдээ, тайланг цахимаар илгээх, хянах сэдвээр, аймгийн ЗДТГазрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг шинээр батлагдсан хууль тогтоомж, түүний хэрэгжүүлж ажиллах талаар, аймгийн  ЗДТГазрын Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.Үржинпүрэв “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг хэрэгжүүлэхэд сумдын анхаарах  асуудал, аймгийн ЗДТГазрын  төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Бадамгэрэл төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний талаар, Гучин-Ус сумын ИТХ, ЗДТГазар, Төгрөг сумын ИТХ, ЗДТГазар, Богд сумын ИТХ,ЗДТГазар, Баруунбаян-Улаан сумын ИТХ, ЗДТГазар, Хайрхандулаан сумын ИТХ, ЗДТГазар  оролцсон. Удирдах албан хаагч 56, гүйцэтгэх албан хаагч 78, нийт 134 төрийн албан хаагч оролцсон.

10 дугаар сарын 4-ний орой ИТХ, ЗДТГазрын хамтарсан Урлагийн тоглолт болсон.

10 дугаар сарын 5-ны өдөр спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 1 дүгээр байр Гучин-ус сум, 2 дугаар байр Төгрөг сум, 3 дугаар байр Богд сум, эмэгтэй 1 дүгээр байр   Баруунбаян-Улаан  сум, 2 дугаар байр Төгрөг сум, 3 дугаар байр Богд сум, Теннис эрэгтэй 1 дүгээр байр Төгрөг сум, 2 дугаар байр  Баруунбаян-Улаан сум, 3 дугаар байр Гучин-Ус, эмэгтэй 1 дүгээр байр Богд сум, 2 дугаар байр  Баруунбаян-Улаан сум, 3 дугаар байр төгрөг сум, Олс таталт 1 дүгээр байр Богд сум, 2 дугаар байр Гучин-Ус сум, 3 дугаар байр  төгрөг сум

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%