Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-10-10

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11.32 цагт ИТХ-ын танхимд эхлэв. Хуралдаан 85 хувийн ирцтэй байлаа. 

 Хуралдаанд ИТХ-ын дарга Х. Энхтайван, Тэргүүлэгчдээс Г. Ундрахбаяр, Ц. Наранбаатар,                  С. Бямбадолгор, О.Алтан-Од, Ц. Наранбаатар, Урилгаар Засаг даргын Тамгын газрын дарга Н. Тунгалаг, Төрийн захиргааны ажилтан  А. Дуламсүрэн, МЭҮТасгийн мэргэжилтэн Г.Бадьмэд, ИТХ-ын нарийн бичгийн дарга Т. Нэргүй нар оролцов.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

  1. “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт
  2. Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн мэдээллийн тухай
  3. Санал асуулгын дүнгийн тухай
  4. Ñóì õºãæ¿¿ëýõ ñàíãèéí çàðöóóëàëò, çýýëèéí àøèãëàëò, ýðãýí òºëºëòèéí òàéëàí
  5. Сумын амьжиргаа дэмжих зөвлөл  шинэчлэн байгуулах тухай
  6. Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай

Ø  “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын  төлөвлөгөөний хэрэгжилт 85.3 хувьтай байгаа тул “Хангалттай” гэж үзлээ.

Ø  2017 оны 6 сарын мал тооллогын мэдээгээр 30210 хурга, 29335 ишиг, 957 тугал бойжсон гэсэн мэдээллээр аймгийн мал эмнэлгийн газарт захиалгаа өгч хуваарьт вакциныг татан авч хийлээ. Вакцинд төлийг хамруулахдаа  Малын эрүүл мэндийг хамгаалах хууль, ЗЗНДН-ийн тухай  хуулиудын дагуу   Сумын Засаг даргын  захирамжаар   ажлын хэсэг байгуулагдсан. Вакциныг хийхдээ тун хэмжээ тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалтын дүрэм журмыг  мөрдөн 2017 оны  09 сарын 09 ны өдрөөс 2017 оны 9сарын 24 ны өдрийг хүртэл ажлын 3 хэсэг гарч ажиллалаа. Вакцинд нийт бог малын  бойжуулсан төлийн   89 хувь буюу  хурга 28267, ишиг 24733, тугалны 63 хувь буюу  600 тугалны вакцин хуваарилагдан ирсэнийг 100 хувь хийж гүйцэтгэсэн байна.

Ø  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан ”Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3.4 дэх заалтын дагуу  тус сумын Аргуут 4 дүгээр багийн Самдан овогтой Цэвээнравдангийн “Аргуйт” хүнсний дэлгүүрийн архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг дэмжсэн шийдвэр гаргаж аймгийн Засаг даргад уламжилав.

Ø  Амьжиргаа дэмжих зөвлөлийг И.Лхамсүрэн /ХХҮйлчилгээний газрын сум хариуцсан мэргэжилтэн, А. Дуламсүрэн Төрийн байгууллагын төлөөлөл,                      С. Мөнхнасан Төрийн байгууллагын төлөөлөл, Х.Энхжаргал Эрүүл мэндийн төвийн төлөөлөл,  М. Долгорсүрэн ЕБСургуулийн нийгмийн ажилтан,                            Ж. Энхтуяа Иргэний төлөөлөл, Д. Одончимэг Төрийн бус байгууллагын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэйгээр батлав.

Ø  Орон нутгийн хөгжлийн сангийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын зөвлөлийн дарга Ц.Наранбаатар /ИТХ-ын Тэргүүлэгч/, Нарийн бичгийн дарга              Ц.Отгончулуун / ИТХ-ын төлөөлөгч/, Гишүүд О.Алтан-Од /ИТХ-ын Тэргүүлэгч/,

  А.Баярмөнх /ИТХ-ын Тэргүүлэгч/,  Д.Баярсайхан /ИТХ-ын төлөөлөгч/,  О.Ганхуяг  /ИТХ-ын төлөөлөгч/, М.Цэрэнбанзрагч /ИТХ-ын төлөөлөгч/ гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж Иргэний нийгмийн байгууллагатай хамтран орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн явц, үр дүнг тогтмол хянаж, улирал бүр ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байхыг ИТХ-ын хяналтын зөвлөлийн даргад үүрэг болгов.

  

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%