Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Гучин-Ус сумын ИТХ-аас Хяналт шалгалт хийлээ.

2023-06-09

Гучин-Ус сумын ИТХ-аас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн барилгын ажилд хоёр дахь удаагаа хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын ахлагчаар ИТХ-ын дарга З.Уртнасан, гишүүдэд Г.Ундрахбаяр, Ц.Наранбаатар, Г.Ариунаа, ИТХ-ын мэргэжилтэн Д.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийлээ. 

       

Эхний удаа 2023 оны 04 дүгээр сарын 12-нд хяналт шалгалт хийхэд хундам цутгах ажил явагдаж байсан бол өнөөдөр барилгын дотор өрлөг хийгдэж байна. Барилгын инженер нь бид ажил саадгүй энэ чигээрээ явагдвал 10 сарын гаргаад хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бидний хэрэглэж байгаа даацын блок болон бусад материалын дээжүүд дандаа шинжилгээнд явж байгаа одоогоор бүгд шаардлага хангасан түвшинд явагдаж байгаа. Гэх мэдээллийг өгч байлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%