Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Гучин-Ус сумын ИТХ-ын 2023 оны 2 дугаар улиралд хийсэн ажлын товч мэдээ.

2023-07-18

  • 04 дүгээр сарын 19-нд Нийтийн сонсгол зохион байгууллаа. Нийтийн сонсголын сэдэв: 2022 онд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийсэн төсвийн хяналтын сонсгол. Сонсгол оролцогчоор 17 хүн бүртгүүлснээс 16 оролцогч, ажиглагчаар 18 хүн бүртгүүлснээс 17 иргэн, заавал оролцох төрийн байгууллага албан тушаалтнаар ЗДТГазрын Засаг дарга Х.Энхтайван, Тамгын газрын дарга Н.Тунгалаг, санхүүгийн албаны дарга Д.Нэргүй нар оролцлоо. 
  • 06 дугаар сарын 09-нд ИТХ-аас 5 гишүүний бүрэлдэхүүнтэй Эрүүл мэндийн төвийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгын бүтээн байгуулалтад хяналт шалгалт хийлээ.
  • 06 дугаар сарын 09-нд онцгой байдлын команд штабын сургуулилтаар сумын онцгой байдлын албаны гишүүд цугларч энэ үеэр  ИТХ-ын Төлөөлөгчид "Аргуйн голоо аваръя" хөдөлгөөн өрнүүлж сумын онцгой байдлын албаны гишүүдтэй хамтран Аргуйн голынхоо хогыг түүлээ.
  • ИТХ-аас ЗДТГазартай хамтран Богд, Баруунбаян"Улаан, Гучин-Ус сумдын малчдын зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. 
  • ИТХ-аас 06 дугаар сарын 23,24-ны өдрүүдэд баруун бүсийн сумдын спорт урлагийн наадмыг амжилттай зохион байгууллаа.Гучин-Ус сумын ИТХ-ын дарга З.Уртнасан хөдөө отроор яваа айл өрхүүдээр орж малчин иргэдийн санал бодлыг хуваалцан, гомдол өргөдлийг хүлээн авч зохих газарт хүргүүлэн шийдвэрлээд байна. Мөн ИТХ-аас сумын ЭМТөв, соёлын төвтэй хамтран сумын бүх төрийн албан хаагч, хүүхэд багачуудын дунд ГХУСАЗСЗөвлөлийн ажлын хүрээнд хэд хэдэн ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Үүнд: "Спортоор нөхөрлөж эрүүлээр жингээ хасъя" спортын өдөрлөгийг ЭМТөвтэй хамтран сумын бүх төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгууллаа. 
  • "Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё" дэлхийн тамхигүй өдрийг угтсан аян ЭМТөвтэй хамтран зохион байгууллаа. 
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд ИТХ-ын Төлөөлөгчид сум орон нутагтаа мод тарих ажилд идэвхтэй хамрагдлаа.
  • Гучин-Ус сумын ИТХ-аас Төлөөлөгчдийнхөө мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын чадавхжуулах сургалтад хамруулаад байна.
  • 06 дугаар сарын 27-нд БИНХурал болсон. 
  • 06 дугаар сарын 30-нд ИТХ-ын Ээлжит XI хуралдаан хуралдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%