Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Гучин-Ус ГХУСАЗСЗөвлөлийн ажлаас.

2023-09-19

Манай сум нь он гарснаар ГХУСАЗСЗөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, чанаржуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж байна. Үүнд:

  1. ГХУСАЗСЗөвлөлийн пэйж хуудсыг нээж түүндээ гэмт хэрэг зөрчил, цахим гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг хамгаалах заавар зөвлөгөө, аймгийн ГХУСАЗСЗөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажил болон бусад ГХЗУСАЗСЗөвлөлийн ажлыг байршуулж иргэдэд мэдээлэл хүргэж байна.
  2. Камержуулалт-4 болзолт уралдаанд ААН байгууллага, төсөвт байгууллага, иргэн хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг уриалан идэвхтэй хамруулаад байна. Одоогоор "Камержуулалт-4" уралдаанд амжилттай оролцож яваа өөрийн 2600000 мянган төгрөгөөр 4 ширхэг камер өөрийн дэлгүүр болон хувийн эмийн сандаа байрлуулж байгаа эмийн сангийн эрхлэгч Д.Одончимэг-ийг онцолж байна.    Мөн "Камержуулалт-4" болзолт уралдааны хүрээнд Гучин-Ус сумын ИТХ-аас цагдаагын кабинд 640000 мянган төгрөгийн үнэ бүхий сүүлийн үеийн дэлгэцийг байрлуулж өгсөн.  Цаашдаа сумын цэцэрлэгт сүүлийн үеийн дуу дүрс бичдэг камертай болно.
  3. ГХУСАЗСЗөвлөлөөс энэ жилийн дэлхийн тамхигүй өдрийг угтсан "Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоё" гэр зургийн уралдааныг ЕБС-ийн хүүхдүүдийн дунд 3 насны ангиллаар зохион байгуулж байр эзлүүлсэн.
  4. ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөний дагуу аймгийн АА-ийн нийгэмлэгээс 6 гишүүний бүрэлдэхүүнтэй "Зөв амьдрал" сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 
  5. Сумын ГХУСАЗСЗөвлөл нь хамтарсан багтай хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд "Гэр бүлийн хүчирхийлэл миний нүдээр" шагналт уралдааныг зохион байгууллаа. 
  6. ГХУСАЗСЗөвлөл нь өнөөдрийн нийгэмд тулгамдаад байгаа гэр бүлийг хүчирхийлэл гэж юу вэ?, иргэн та хүчирхийлэлд автвал сумын хамтарсан багийн гишүүдийн нэр утасны дугаар бүхий г,арын авлагыг нийт 250 иргэнд тараасан. Цаашид бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллах болно. 

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%