Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

БИНХурал болно.

2023-10-04

  2023 оны 10 дугаар сарын 06-нд  Гучин-Ус сумын ИТХ-ын төлөөлөгчдийн нэрэмжит өдрийг зохион байгуулах гэж байна.  Үүнд:  Сумын 1,2,3,4 дүгээр багийн иргэд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ. Энэ өдөр мөн БИНХурал болно.

       2023 оны 10 дугаар сарын 06-нд БИНХурал болно. Нэгдсэн БИНХурал сумын соёлын төвд 12 цагт болно. Үүнд:

       ИТХ-ын дарга З.Уртнасан, сумын Засаг дарга Х.Энхтайван нар цаг үеийн асуудал өвөлжилтийн талаар мэдээлэл өгнө.

       Цагдаагийн байгууллагаас Ж.Отгонбаатар гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэргийн талаар иргэдэд сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэнэ.

       Багийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.  Үргэлжлүүлээд БИНХурал Нэгдүгээр баг: Сумын соёлын төв, Хоёрдугаар баг: Ахмадын өргөө, Гуравдугаар баг: Цэцэрлэгийн урлаг заал, Дөрөвдүгээр баг: ЗДТГазрын Иргэний танхимд тус тус хуралдана.

                  ИТХ-ын ажлын алба

   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%