Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

БИНХурал боллоо.

2023-10-09

      2023 оны 10 дугаар сарын 06-нд сумын соёлын төвд БИНХурал болж 4 багийн иргэд идэвхтэй хамрагдлаа. Нийт хуралдаа хамрагдаж санал бодлоо хэлсэн иргэддээ баярлалаа. Нэгдсэн БИНХурал 14 цагт эхэллээ. Үүнд: 

     Сумын ИТХ-ын дарга З.Уртнасан, Засаг дарга Х.Энхтайван, ЗДТГ-ын дарга Н.Тунгалаг, болон ЗДТГазрын мэргэжилтнүүд өөр өөрсдийн ажлын чиглэлээр мэдээлэл хүргэлээ. Мөн сумын хэсгийн төлөөлөгч М.Батбаяр гэмт хэрэг гэр бүлийн гэмт хүчирхийллийн талаар иргэдэд хуулийн үүднээс мэдээлэл өгч "Та татгалз" аяныг ард иргэдэд уриаллаа.

     Үргэлжлүүлээд ИТХ-ын төлөөлөгчдийн нэрэмжит спортын өдөрлөгийг ИТХ-аас амжилттай зохион байгууллаа.  Үүнд: Шатар, даам, сагсан бөмбөг, гар бөмбөг тус бүр эрэгтэй эмэгтэй төрлөөр багуудын дунд зохион байгуулж эхний 3 байр шалгарууллаа. Нэгдсэн дүнгээр мөн байр эзлүүллээ. Нэгдсэн дүнгээр М.Цэрэнбанзрагч даргатай 4 дүгээр баг I-р байр, С.Даваа даргатай 2 дугаар баг II-р байр, А.Баярмөнх даргатай III-р баг 3-р байр, Ш.Цэрэнтогмид даргатай 1 дүгээр баг IV-р байр тус тус эзэллээ. Нийт амжилттай оролцсон баг тамирчдадаа баяр хүргэе.

 

   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%