Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Гучин-Ус сум ГХУСАЗСЗөвлөлийн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаас

2023-12-21

ГУЧИН-УС СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн тухайн онд хийж хэрэгжүүлэх 4 бүлэг 22 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь энэ онд нийт 4 удаа хуралдсан байна.Үүнд: Дараах асуудлыг хэлэлцсэн байна.

2023 оны 03 дугаар сарын 01-нд

1.     ГХУСАЗСЗөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай

2.     Аян зарлах тухай

2023 оны 06 дугаар сарын 06-нд

1.   ГХУСАЗСЗөвлөлийн эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлт үр дүнгийн тухай

2.   Хамтарсан багтай хамтран ажиллах тухай

2023 оны 09 дүгээр сарын 27-нд

1.   ГХУСАЗСЗөвлөлийн 3 дугаар улиралд хийсэн ажлын танилцуулгын тухай

2.   Сумын цагдаагийн газрын хийсэн ажлын танилцуулгын тухай

3.   Сумын хамтарсан багийн хийсэн ажлын танилцуулгын тухай

2023 оны 12 дугаар сарын 15-нд

1.   ГХУСАЗСЗөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнгийн тухай

2.   Сумын ГХУСАЗСЗөвлөлийн хийсэн ажлын танилцуулгын тухай

      Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн       хуралдаанаар 2023 оныг төсөвт байгууллагуудтай хамтран ’’Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх’’  аяныг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар зарласан.

 Алсын хараа 2050” монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “шинэ сэргэлтийн бодлого”, төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, байгаль орчны тухай хууль, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар ИТХ-ын төлөөлөгчид,  төрийн албан хаагчдын дунд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.

Дээрх хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгаас сургагч багшаар төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхцэцэг, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Мөнхцэцэг, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Мөнхзул, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Н.Осоржин, биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Батгэрэл, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бумбанямбуу нар хүрэлцэн ирж ИТХурлын төлөөлөгчид болон төрийн албан хаагчдад сургалт хэлэлцүүлэг хийсэн.

Энэ сургалтын үеэр төрийн албан хаагчдад хууль бусаар ан хийвэл торгуулийн арга хэмжээг танилцуулж гарын авлага тараан өгсөн.

Сумын ИТХурал болон ЭМТөвтэй хамтран “Спортоор нөхөрлөж хорт зуршилгүйгээр баярлая” спортын бага наадмыг зохион байгууллаа. Үүнд: ЭМТөв, Соёлын төв, ЕБСургууль, СӨБСургууль, ЗДТГазар зэрэг бүх байгууллагуудын төрийн албан хаагчдыг хамруулан нийт давхардсан тоогоор 220 гаруй төрийн албан хаагчид хамрагдсан байна.

    Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдийн дунд Дэлхийн тамхигүй өдрийг угтсан “Өдөр бүрийг тамхигүй болгоцгооё” Гар зургийн уралдааныг сумын ЭМТөвтэй хамтран зохион байгуулж тус бүр 1-3 байр шалгаруулсан.

          Сумын хэмжээнд “Камержуулалт-4” болзолт уралдааныг 2023 оны 05 дугаар 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулсан.

Албан бичгийн хүрээнд ажлын явцын тайланг 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүргүүлсэн. Нийт 2 ААН байгууллага, хувиараа бизнес эрхлэгч 3 иргэн, 3 төсөвт байгууллагаас тайлан ирээд байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд “Камержуулалт-4” болзолт уралдааны хүрээнд нийт 19 ААНэгж байгууллага, төсөвт байгууллагын эрхлэгч нарт уг аянд оролцохыг уриалсан  албан бичиг хүргүүлэн хяналт тавин ажилласан.

“Камержуулалт-4” болзолт уралдаантай холбоотой зар сурталчилгааг сумын ИТХурлын facebook хаяг, khural.mn сайт болон сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн пэйж хуудсаар дамжуулан иргэдэд хүргэсэн.

        Сумын цэцэрлэгийн камержуулалтыг сумын ГХУСАЗСЗөвлөлөөс 100 хувь санхүүжүүлж 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шаардлагатай байсан сүүлийн үеийн дуу дүрс бичдэг камержуулалтаар хангасан байгаа. Цэцэрлэгт камер тавьж өгснөөр Цэцэрлэгийн 2-5 насны нийт 81 хүүхэд болон багш нарын ажиллах, хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангаж байна. Мөн хүүхдийг эрсдэлээс хамгаалах цэцэрлэгийн камер хяналтын журам мөрдөж ажиллах таатай нөхцөл бүрдээд байна. Сумын ГХУСАЗСЗөвлөлийн 3.463.200 мянган төгрөгийн зардлаар “Sky worth brend”-ийн нийт 12 ширхэг  камер хүлээн авах чадалтай, 4mp нягтралтай дуу, дүрс бичих гадна 2, дотор 10 нийт 12 ширхэг камер бүхий камерын систем суурилуулсан, 4т хард дисктэй, 1 сарын бичлэг хадгалах хүчин чадалтай зэрэг давуу талтай юм.

   “Камержуулалт-4” болзолт уралдааны хүрээнд ИТХ-аас чиглэлийн 5, эргэдэг 2 камерын хяналтын самбарыг шинэчлэн 699,0 мянган төгрөгийн үнэтэй дэлгэцийг цагдаагийн кабин байранд байршуулан ажиллаж байна. Мөн засварлах шаардлагатай камерын судалгааг гаргасан.

     Сумын Эмийн сангийн эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгч Д.Одончимэг эмийн сан болон хувийн дэлгүүрт  шинээр камер суурилуулж байна. Харагдац сайн, Хаанаас ч хянах боломжтой сүүлийн үеийн эргэдэг болон дотор нийт 4 ширхэг камерыг дагалдах хэрэгсэлтэй нь энэ оны 10 сард эцсийн байдлаар бүрэн хийж гүйцэтгээд байна.Хаанаас ч өөрийн эд хөрөнгө болон

        гаднах ойр орчмыг хянах боломжтой болж байгаа нь суманд эерэг үр дагавартай юм. Ганц эмийн сан гэлтгүй ойр хавийн болон гудамжны аюулгүй байдалд нөлөөлж байна. Сүүлийн үеийн нийт 4 камерыг дагалдах хэрэгсэлтэй нь өөрийн нийт 2.000.0 мянган төгрөгийн хөрөнгөөр дэлгүүр болон эмийн сандаа суурилуулж сумандаа том хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн Петровис ШТС, МТ ШТС, сумын “Их богд” дэлгүүр нийт  6 ААН,Төсөвт байгууллага уг уралдаанд оролцсон.

         Мөн Камержуулалтын “MNS 6223:2019” стандартыг дээрх цахим хаягуудаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд нийт 15 удаа иргэдэд сануулан хүргэсэн байна. Мөн байгууллагуудад албан бичгээр уг стандартыг дагаж мөрдөх зөвлөмж хүргүүлэн ажиллаа.

Сумын ГХУСАЗСЗөвлөл нь сумын хамтарсан багтай хамтран хэд хэдэн ажлыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:

1.   Өвөрхангай аймгийн “АА-ийн нийгэмлэгээс” 6 гишүүний бүрэлдэхүүнтэй “Зөв амьдаръя,Зөвөөр үлгэрлэе”  нэртэй сургалтыг сумандаа авсан.Үүнд архины хамаарал бүхий  нийт 62 иргэн хамрагдсан.

 2.   Суманд хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах иргэдэд мэдүүлэх зорилгоор хүүхэд болон сумын нийт 250 иргэнд хамтарсан багийн гишүүдийн утасны дугаар нэр бүхий боршур хийж тараасан.

3.   Сургуулийн дотуур байрны хүүхдүүд болон эрсдэлд өртөх магадлалтай гэрийнхэн нь хол байдаг гэртээ ганцаар амьдардаг хүүхдүүдийн судалгааг гаргаж ажиллахыг хамтарсан багийн ахлагч болон гишүүдэд үүрэгжүүлсэн.

4.   ЕБСургуулийн хүүхдүүдийн дунд 2 насны ангилалд “Гэр бүлийн хүчирхийлэл миний нүдээр” гар зургийн уралдааныг зохион байгуулж нийт 6 бүтээлийг шалгаруулан мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

 5.   ГХУСАЗСЗөвлөл хүчирхийллийн хор уршгийг харуулсан, бидний мэддэггүй гэртээ гаргадаг хүчирхийллийг бууруулах зорилгоор хүчирхийллийн эсрэг тараах материалыг сумын нийт 361 иргэнд тарааж ажилласан. Үүнд: тараах материалд: 10.0 мянган төгрөг, зургийн уралдаанд 120.0 мянган төгрөг, аймгаас урьж авчирсан АА-ийн нийгэмлэгт шатахуун 20л, хоол 60,0 мянган төгрөг тус тус зарцуулсан.

        Сумын хэмжээнд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлсэн нэг бүрчилсэн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нартай хамтран гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээд болон гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн хүний судалгааг гаргаж хяналтад авч ажиллаж байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албан хаагчид болон иргэдтэй хамтран “Аргуйн голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлсэн.

Үүнд нийт 206 төрийн албан хаагч болон иргэд ололцсон.

     БИНХурал болон олноор цугласан арга хэмжээнд сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтран нийт 3 удаа малын хулгай, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны тухай хуулийг иргэдэд хүргэсэн

    Сумын ГХУСАЗСЗөвлөлөөс “Та татгалз” аянд тусгай төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу үр дүнтэй хийж гүйцэтгэсэн. Үүнд:

   Сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтран сумын гудамж талбайд “Та татгалз” ананас нааж иргэдийг уриалсан.Сумын ГХУСАЗСЗөвлөлийн пэйж хуудсаар дамжуулж “Та татгалз” уриагла, контент, ертөнцийн гурав зэргийг хүргэсэн. Сумын нэгдсэн групп дээр мөн “Та татгалз” видео хийж иргэдэд хүргэсэн.      

Төрийн албан хаагчдыг мөн “Та татгалз” аянд уриалж байгууллагуудын хананд “Та татгалз” байрлуулсан.

 ГХУСАЗСЗөвлөл нь осол аваараас сэргийлж сумын иргэдийн хөдөлгөөн их газарт замын хөдөлгөөний таних тэмдгүүд байрлуулсан. Үүнд:        мянган төгрөг зарцуулсан.

      Сумын төсөвт байгууллагуудын хүүхэд хамгааллын бодлого хэрэгжилтэд хяналт шалгалтыг ИТХ-аас ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хяналт хийж илэрсэн зөрчил дутагдлыг засаж ажиллах, хүүхдийн төлөө хэрэгжихгүй идэвхгүй байгаа үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэл өгч ажиллаа.

  Гучин-Ус сумын ГХУСАЗСЗөвлөл нь тусгай гэмт хэргийн ажлын самбарыг иргэдийн нүдэнд ил байрлуулж мэдээ мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%