Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

ГХУСАЗСЗөвлөл

2024-01-02

     Гучин-Ус сумын ГХУСАЗСЗөвлөл нь 2024 оны үйл ажиллагаандаа иргэдийн саналыг авч төлөвлөгөөндөө тусган ажиллана. 2023 оны 12 дугаар сарын 15-2024 оны 01 дүгээр сарын 10-ны дотор иргэдийн дунд гэмт хэрэг зөрчлийн эсрэг арга хэмжээ явуулах боломжтой саналыг саналын хайрцгаар болон Гучин-Ус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хаягаар авч байна. Сум орон нутагтаа хэрэгжих боломжтой гэмт хэрэг зөрчил бууруулах боломжтой оновчтой саналыг иргэдтэйгээ хамтран хэрэгжүүлж ажиллах төлөвлөгөөтэй байна. "Иргэн таны оролцоо бидний дэмжлэг" нэртэй аянг өрнүүлж иргэдийн дунд гэмт хэрэг зөрчлийн хуулийн танилцуулгыг тарааж хайрцаг аялуулж иргэдээс нийт ирсэн саналаас сум орон нутагт Гэмт хэрэг зөрчил буурах боломжтой саналыг хэрэгжүүлж ажиллах болно. 

Гучин-Ус ИТХурал ажлын алба. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%