Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Гучин-Ус сумын 4 дүгээр улирлын ИТХ-ын товч мэдээ

2023-12-22

Нэг: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан:

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46  дугаар зүйлийн 46.2 хэсгийн дагуу сумын ИТХ-ын ээлжит XIII хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 90.4 хувийн ирцтэйгээр хуралдаж, 14 асуудал хэлэлцэж, нийт 13 тогтоол 33 заалттайгаар гарсан. 

            ИТХ-ын зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46  дугаар зүйлийн Сумын ИТХ-ын зөвлөлийн хуралдаан 2 удаа хуралдаж ирц 80 хувьтай, 9 асуудал хэлэлцсэн. Үүнд:

·       Сумын ИТХ-ын ээлжит XIII хуралдааны товын тухай

·       Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай

·  Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

·        Сумын 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэмж оруулсан хаягийн жагсаалтын тухай

·       “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил”-ийн төлөвлөгөөний биелэлтийн тухай.

·       Сумын 2024 оны төсөв, 2024 онд ОНХС-аар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээ батлах тухай

·       2023 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ажлын тайлан

·       Хамтарсан багийн 2023 онд хийсэн ажлын тайлан

·        Аймгийн ИТХ-ын тогтоолын хэрэгжилтийн тухай

        Гурав: Сумын ИТХ-ын хороодын үйл ажиллагааны талаар

Сумын ИТХ-ын Нийгмийн бодлого зохицуулалтын хорооны хуралдаан 12 дугаар сарын 15-ний өдөр 85.7 хувийн ирцтэйгээр  Төсөв санхүү, эдийн засгийн бодлогын хороо хамтарсан хуралдаан 78.5, байгаль орчин, хөдөөгийн 71.4 хувийн ирцтэйгээр нийт 5 асуудал хэлэлцэж, хуралдаанд 4 дүгнэлтийг танилцуулсан байна.

 Дөрөв: Багийн иргэдийн Нийтийн Хурал

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46  дугаар зүйлийн 46.2 хэсгийн дагуу багуудын иргэдийн Нийтийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 14-18-ны  өдүүдэд  зохион байгуулсан.

          Тав: ИТХ-аас зохион байгуулсан хяналт шалгалтын талаар

          Сумын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу ИТХ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд нийт 3 удаагийн хяналт шалгалтын ажлыг зохион

      Зургаа: Сумын Хурлын дотоод ажлын талаар:

Иргэдээс нийт 1 өргөдөл ирсэн үүнийг хуулийн хугацаанд шийдвэрлэн зохих газарт хүргээд байна.

Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын  сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сумын шатрын клубтэй хамтран зохион байгуулсан.

Тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 2 шатарчин оролцож, тойргийн системээр тоглож, эхний 3 байруудыг шалгарууллаа.

         

Долоо: ИТХ-ын Төлөөлөгчдийн үйл ажиллагааны талаар

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Сонгогчдоо сонсох” сарын аяныг 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Иргэний танхимаар болон явуулын хэлбэрээр зохион байгуулж, ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч нарт сонгогдсон тойрогтоо сонгогчийн дэвтрийг хөтлөн тойрог тус бүрд 2-3 төлөөлөгч ажиллаж 260 гаруй өрхөөр орж малчдын санал хүсэлтийг сонсож, цаг үеийн байдал орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар малчдад шаардлагатай 2024 оноос хэрэгжиж эхлэх нийгмийн даатгалын тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, аймаг сумын ИТХ-ын шийдвэр зэргийг танилцуулж, иргэдээс гарсан санал хүсэлтийг хүлээн авч Засаг даргад уламжилж ажилласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%