Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

ТӨЛӨӨЛӨГЧИД ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ ЭЗЭМШЛЭЭ ✍️

2025-02-11

Аймгийн ИТХ-аас УИХ-ын Тамгын газар, "Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн"-тэй хамтран “Парламентын боловсрол” сургалтыг зохион байгууллаа.
Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид нь орон нутагтаа парламентат ёсыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүмүүс юм.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар Монгол Улсын Их Хурлаас дэвшүүлсэн парламентын гурван төгөлдөршлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ач холбогдол, үр нөлөөг онцлон тайлбарлалаа.
Уг сургалт нь ИТХ-ын төлөөлөгчдөд парламентын ардчиллыг нарийвчлан ойлгуулж, бодлогын хэрэгжилтийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.