Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

ЗУРГААН ӨРХ АЙЛД ӨРГӨӨ ГЭР ОЛГОЛОО

2025-02-11

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 оны анхдугаар хурал хуралдлаа.
Аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Т.Нарангарав тус хурлыг удирдаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, ажлын чанар хүртээмжийг дээшлүүлэх үүрэг чиглэл өгсөн юм.
Мөн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн бөгөөд гамшиг, аюул ослоос хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэрлэж, хүний нөөцийг хөгжүүлэх бодлого баримталж ажиллахаа илэрхийлэв.
Энэ үеэр 2024 онд байгаль, цаг уурын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон зургаан өрхөд улсын Онцгой комиссийн шийдвэрээр иж бүрэн таван ханатай гэрийг олголоо.