Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өндөр суманд ажиллалаа.

2025-03-19

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, төлөөлөгчдөд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, ИТХ-ын хуралдааны зохион байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, орон нутгийн төсөв, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах, хяналт тавих үйл явцын талаар сургалт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаа явууллаа.
Томилолтын үеэр аймгийн ИТХ-ын дарга төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар албан хаагчид, дарга удирдлагуудтай нь уулзаж санал бодлыг нь сонслоо.
Мөн энэ үеэр сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж, ГХУСАЗСЗ-ийн 2025 онд хийгдэх ажлын төлөвлөгөө, төсвийн талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.