Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Яг одоо ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна

2025-03-28

Өнөөдөр буюу  2025 оны 03 дугаар сарын 28-нд ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд 10 цаг 46 минутад эхэллээ. Хуралд 17 төлөөлөгч ирц 80.95 хувьтай байна. Дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд: 

  1. Сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө батлах тухай
  2. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдах малын тоо толгойн төлөвлөгөө батлах тухай
  3. Хамтарсан багийн бүрэлдэхүүн шинэчлэн байгуулах тухай
  4. Нийтийн сонсгол зохион байгуулах тухай
  5. Сумын ИТХ-ын ёс зүйн зөвлөлийн дүрэм шинэчлэн байгуулах тухай
  6. Сумын ИТХ-ын дэргэдэх хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай
  7. Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн шинэчлэн байгуулах тухай
  8. Сумын ИТХ-ын хэлэлцэх асуудлын болон хяналтын ажлын төлөвлөгөө батлах тухай
  9. Бусад асуудал  зэрэг асуудлыг хэлэлцэж байна.  

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%