Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Аймгийн ИТХ-аас Монгол цэргийн өдөр буюу орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан өсвөр насны хүүхэд залуучууд, ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр зэвсэгт хүчний 256-р ангитай хоёр хөтөлб

2025-03-31

Эхний үйл ажиллагааг 03 дугаар сарын 16-нд зохион байгуулж 60 сурагчийг хамруулсан бол өнөөдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд мөн 60 гаруй сурагчдыг оролцуулж, байлдааны зэвсэг, техниктэй танилцуулах боломж олгосноор тэдэнд эх орон, тусгаар тогтнолын үйл хэрэгт хувь нэмрээ оруулахын тулд бие бялдар, сэтгэлзүйн хувьд ямар бэлтгэл шаардлагатай байдаг талаар, мөн Монгол улсын батлан хамгаалах салбарын нөөцийн бодлого, цэргийн албан хаагчдын бэлтгэл сургуулилтын ач холбогдлын талаар тодорхой ойлголт өглөө.