Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5-р хуралдаан үргэлжилж байна.

2025-04-18

Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.ГАНБОЛД:
Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09/07 дугаар тогтоолоор “Өвөрхангай аймгийн эдийн засгийг 2014-2024 онд хөгжүүлэх бодлогын баримт бичиг”-ийг 5 салбарт 13 зорилт 85 арга хэмжээтэй байхаар тусган баталж 2024 он хүртэл хэрэгжүүлсэн.
Дээрх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг 72,3%-тай гүйцэтгэсэн гэж дүгнэж байна.
5 салбарын гүйцэтгэлийг тус бүр дурдвал:
✅Хөдөө аж ахуйн салбар – 63,7%
✅Худалдаа үйлчилгээ, тээвэр логистикийн салбар – 63,9%
✅Аялал жуулчлалын салбар – 73%
✅Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн салбар – 83,3%
✅Уул уурхайн салбар – 77,8% -ийн гүйцэтгэлтэй гэж тус тус дүгнэгдсэн байна.