Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан болно.

2025-05-16

2025 оны 05 дугаар сарын 12-ны зөвлөлийн хурлаас ИТХ-ын ээлжит 4-р хуралдааны товыг 2025 оны 05 дугаар сарын 21-ны лхагва гаригт сумын соёлын төвд хийхээр тов гарсан. Үүнтэй холбоотойгоор ИТХ-ын ажлын алба ээлжит хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд төлөөлөгчдөдөө урилга болон хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг хүргээд байна. Ээлжит 4-р хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

1. Сумын 2025-2036 оны стратеги төлөвлөгөө батлах тухай

2. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай

3. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай

4. Нийтийн сонсгол зохион байгуулах товын тухай

5. Хөрөнгө актлах тухай

6. Бусад асуудал тус тус хэлэлцэнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%