Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

“ТӨР, ИРГЭНИЙ НИЙГЭМ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025-06-12

Хэвлэл мэдээллийн зөвлөл төрийн бус байгууллагаас Европын Холбооны дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Дойче Велле Академитай хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд “Төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол” хэлэлцүүлэг өнөөдөр Өвөрхангай аймагт зохион байгуулагдлаа. Энэхүү төслийн зорилго нь иргэний нийгмийн байгууллагуудын эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн хараат бус байдал, засаглалын сайн туршлагыг дэмжих, олон нийтийн мэдээллийн оролцоог сайжруулахад чиглэгдэж буйг хэлэлцүүлэгт оролцсон төр, иргэний нийгмийн байгуулллага, хэвлэл мэдээллийн байгууллагын холбогдох ажилтан, албан хаагчдад танилцууллаа. Аймгийн ИТХ-ын хурлын хувьд эрх үүргээ хэрэгжүүлэх хүрээнд иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.