Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫГ 7 САРЫН 22-НД ХУРАЛДУУЛАХААР ТОВЛОЛОО.

2025-07-08

ИТХ-ын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2025.07.08/ цахимаар хуралдаж аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал зөвлөлийн гишүүдээс цалин хөлс болон нэмэгдэл урамшил, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлуудыг бууруулах зохицуулалтуудыг хэрхэн хийх талаар асууж, тайлбар авлаа. 

Улс орон даяар хэмнэлтийн горимд шилжих болсон тул эдгээр зохицуулалтуудыг хуулийн хүрээнд, зөв зүйтэйгээр хийж явах шаардлага үүслээ. Иймд хурлын зөвлөлийн гишүүдийн асуулт, саналыг авч үзээд дээрх асуултуудтай холбоотой зардлуудыг нарийн задаргаатай, боломжит хувилбаруудыг боловсруулсан байдлаар хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахыг  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Нарангарав асуудал хариуцсан албан тушаалтанд хэллээ. 

Мөн аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулахаар товлож, зөвлөлийн хуралдаан өндөрлөв.