2025.09.26-ны баасан гаригт 15 цагт ИТХ-ын даргын өрөөнд зөвлөлийн хурал зохион байгууллаа.Дараах асуудлыг хэлэлцлээ.Үүнд:
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 хуралдаан товлон зарлах тухай.
Ээлжит 7 хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 09-нд сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 10 цагт хийхээр тов тогтлоо.Ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
-Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт батлах тухай
-Ерөнхий боловсролын сургуулийн эхний 9 сарын хийсэн ажлын тайлан
-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эхний 9 сарын хийсэн ажлын тайлан
-Байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
-Сумын хамтарсан багийн үйл ажиллагааны тайлан
-Нийтийн сонсгол зохион байгуулах тов тогтоох тухай
-ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажилд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай
-Бусад асуудал тус тус хэлэлцэхээр боллоо.