Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

ИТХ-ын зөвлөлийн хурал болж байна.

2026-10-08

ИТХ-ын Зөвлөлийн хурал боллоо

2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал ИТХ-ын даргын өрөөнд 71.42 хувийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  1. Сумын ИТХ-ын ээлжит XIII хуралдааны товын тухай;
  2. Сумын 2026 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай;
  3. Хүүхэд хамгааллын бодлого батлах тухай аймгийн ИТХ-ын 53 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
  4. Хамтарсан багийн үйл ажиллагааны тайлангийн тухай;
  5. Байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын хагас жилийн тайлангийн тухай;
  6. Хоршоог хөгжүүлэх сангаас зээл олгох салбар, чиглэлийг батлах тухай;
  7. Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын явц, үр дүнд хяналт шалгалт хийх тухай;
  8. Сумын ИТХ-ын хороодын хуралдааныг товлон зарлах тухай.

Дээрх асуудлуудыг хэлэлцэж, сумын ИТХ-ын ээлжит XIII хуралдааныг 2026 оны 10 дугаар сарын 15-ны Пүрэв гаригт хийхээр тов тогтоолоо.

Мөн сумын ИТХ-ын хороодын хамтарсан хуралдааныг 2026 оны 10 дугаар сарын 14-ний Лхагва гарагт 14:00 цагт хийхээр тов тогтоолоо.

Хүсэлт гаргах нь: Суманд ажилладаг босоо удирдлагатай албан тушаалтнуудад орон нутгийн нэмэгдэл олгох тухай ирсэн албан бичиг

санал өгсөн: 0