Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

13 уралдаан болж байна.

2026-10-15

ЭЭЛЖИТ XIII ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 07 минутад Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 80.95 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Сумын 2026 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай;
2. Хүүхэд хамгааллын бодлого батлах тухай аймгийн ИТХ-ын 53 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
3. Хамтарсан багийн үйл ажиллагааны тайлангийн тухай;
4. Байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын хагас жилийн тайлангийн тухай;
5. Хоршоог хөгжүүлэх сангаас зээл олгох салбар, чиглэлийг батлах тухай;
6. Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын явц, үр дүнд хяналт шалгалт хийх тухай;
7. Нийтийн сонсгол товлон зарлах тухай тус тус хэлэлцэнэ

Хүсэлт гаргах нь: Суманд ажилладаг босоо удирдлагатай албан тушаалтнуудад орон нутгийн нэмэгдэл олгох тухай ирсэн албан бичиг

санал өгсөн: 0