ЭЭЛЖИТ 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сумын ЗДТГ-ын Иргэний танхимд 10:30 цагт эхэллээ.
Ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
1. Сумын 2027 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох тухай.
2. Бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлсэн ажлын тухай.
3. Сумын 2026 оны төсвийн тодотголын тухай.
4. Сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны тайлангийн тухай.
5. “Хайрлагдсан хүүхэд” төслийн хэрэгжилтийн тухай.
6. Улсын бүртгэлийн чиглэлээр 2026 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай.
Хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэж байна.



